Tuesday, August 5, 2014

Намайг өөрчилсөн эрхэм зүйл



2009 он 10-р анги     "Хүн байхын учир", "Шувуун саарал" богино өгүүллэгийн уралдаан

Нэгэн орой манайд тог тасарчихав. Гадаа гараад би ганц манайх л нөгөө тасалддаг шон дээрээ тасалдаад унтарчихсан юм боловуу? Аав тэрийгээ нэг янзалчихгүй... хэмээн амандаа бувтансаар эргэн тойронд өөр тоггүй айл байгаа эсэхийг харвал манантан татсан утаа униар дундаас ганц ч айлыг олж харсангүй. Дэмий л арын гудамныхаа дэлгүүр рүү хэдэн скочтой ноорхой мөнгө халаасандаа хйин гарч лаанд гэлдрэв. Дэлгүүрт ортол манай гудамжны Зулаа, Уянга, Чимгээ гээд миний хар багааасаа л тоглож өссөн хэдэн найз маань бүгд лааны очерт. Бодвол манайх ганц тасраагүй бололтой. Миний лаа авах ээлж ирлээ. Эгчээ тэр 200-гийнхаа лаанаас нэгийг гээд хэдэн халтар цаасаа өгсөнд миний тэр халтар бутархай мөнгийг тоолохоосоо залхуурсан уу, анзаарсанч үгүй юу за май миний дүү гээд хоёр лаа гаран дээр минь тавьчихав. Зулаа араас авчихсан бол явъя гээд миний араас чангаасанд би ч нэг их зүйл бодсонгүй нөгөө хэддээ дэлгүүрээс гарсаны дараа болсон явдалаа ярьж азтай, овжингоо бөөн гайхуулж, манай ангийнхан ч намайг дэмий сэргэлэн, монжооч Наран гэж нэрдээгүй бололтой гээд өөрийгөө их гайхуулсаныг минь яана. 

Орой нөгөөх лааныхаа туссан бүдэг гэрэлд хичээлээ хийх гэтэл нэг л болж өгөхгүй, тэр лаа надруу хараад “Би өөр хүний гэрт очиж бүдэг ч гэсэн гэрлээ түгээх байсан юм” гээд удаанаар хайлж, тос нь урсах нь уйлж байгаа мэт санагдав. Би өөр зүйлд сатаарах гэсэн ч ерөөсөө болохгүй их л бодлогширонгуй байнга үнэгүй авсан нэг лааныхаа талаар бодож, тэр эгч надтай тийм сайхан, эелдэг харьцаж байхад би яагаад тэгж хуурсан юм бол хэмээн шаналан сэтгэл нэг л  зовиуртай байн байн санаа алдах нь сэргэлэн цовоо Наран үүлний цаагуур орсон мэт байлаа. Үдэш орондоо орсон ч хүн чанар минь чангаасаар байв. Гэрийнхнээсээ хамгийн түрүүндд унтаж хамгийн босдог миний нойр тэр шөнөдөө л хүрсэнгүй мөнөөх л лааныхаа дэргэд бодон бодсоор.
Би хүн чанараа ганц лааны мөнгөнд алдчихсан юм шиг санагдлаа. Миний хүн чанар энэ урсан хайлж буй лааны тос адил үгүйрчихлээ гэж үү? Хэмээн өөртэйгөө ярьж, лаа хайлаад ганц хар гол үлддэг шиг миний сэтгэл харлаад л явчих шиг боллоо. 
Маргааш өглөө би хичээлдээ явахынхаа өмнө өчигдөр үнэгүй авсан лаагаа өөрийн уучлалт гуйсан бичигтэй арын гудамжны дэлгүүрийн эгчид атгуулсанд миний өгсөн зүйлийг юу болохыг мэдэхгүй, ойлгоогүй харцаар харан гайхшран хоцров. Ямар ч байсан буруугаа ойлгож уучлалт гуйсанд нуруун дээрээс нэгэн хүнд ачааг авчихсан мэт сайхан санагдлаа. Ингэж тэр лаа манай гэрийг ч ганц гэрэлтүүлээгүй миний сэтгэлийг ч бас гэрэлтүүлэн монжооч, онгироо, овжин Наран хайлж буй лааны тос адил өрөвч зөөлөн болж зүрх сэтгэлд минь шудрага, хүнлэг сэтгэлийн илчээр төөнөсөн тэр лаа намайг өөрчилсөн эрхэм зүйл минь болсон юм.

No comments:

Post a Comment