Tuesday, August 5, 2014

Усны үнэ цэнэ экологийн тэнцвэрт байдал түүнийг хамгаалах нь /эссэ/



2008 он 9-р анги  "Усны үнэ цэнэ экологийн тэнцвэрт байдал түүнийг хамгаалах нь" эссэ бичлэгийн уралдаан


Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг сансар огторгуйгаас ажиж харахад жижигхэн цэнхэр бөмбөрцөг хэлбэртэй харагддаг. Учир нь манай дэлхийн ихэнх хувь нь ус усраас цэнхэр харагддаг бөгөөд “Цэнхэр нүдэн гараг” гэж нэрлэх нь ч бий.


Гэтэл бидний өнөөдрийн тулгамдсан асуудал бол усны хомсдол юм. Яагаад гэвэл дэлхийн усны гуравны хоёр нь ундны усанд ашиглаж болохгүй, ундны усны стандартын түвшинд хүрээгүй байдаг. Жишээ нь: далайн усыг авч үзэхэд хэт давстай, нуурын ус намагтай гэх зэргээр гуравны хоёр нь хүний хэрэгцээнд ашиглаж болдоггүй байна. Харин үлдсэн гуравны нэгийг нь л ахуйн хэрэглээндээ хэрэглэж болох байтал бид хэтэрхий үрэн таран хийж, хайр гамгүй хэрэглэж цэвэр усны нөөцөө багасагсаар л. Үүний нэгэн тод жишээ нь усны хэрэг эрхлэх газрын 2008 онд гаргасан судалгаагаар УБ хотын хэрэглэж буй усны 76 хувь буюу 121600 метр куб усыг орон сууцанд амьдардаг та бид ашиглаж байна. Ийм их хэмжээний усыг бид юунд зарцуулдаг вэ? Шүдээ угаахдаа усныхаа цоргыг нээлттэй байлгахад л 5-10 литр ус, онгоцонд усанд ороход 150-180 литр, 15 минут шүршүүрт ороход 200-250 литр ус зарцуулдаг байна. Өөрөө ч мэдэлгүй олон литрээр урсах усыг бид зөвхөн нүүр ам шүдээ  угаахдаа л зарцуулчихдаг байна шүү дээ. Үүгээр ч зогсохгүй зөвхөн
-          1 кг хиам үйлдвэрлэхэд 38,5 литр ус
-         1 кг жимсний чанамал үйлдвэрлэхэд 35 литр ус
-          1 тонн ноос ноолуур угаахад 60000 литр ус
-         1 мкв хивс үйлдвэрлэн гаргахад 230 литр ус
-          1000 ширхэг хос гутал хийхэд 15000 литр ус зарцуулдаг гэнэ.


Ингээд бодохоор усны хэрэгцээ дуусашгүй юм. Гэтэл эдгээрийг үйлдвэрлэн хийж худалдаанд гаргаад алтыг нь аваад авдрыг нь хаях гэгчээр элдэв угаадас, дутуу болон бүрэн боловсорсон хог хаягдалаа нөгөө л муу тасрах нь холгүй ойр хавиар нь байшин барилга элдэв янзын үйлдвэр шигүү барьсан гол мөрөнлүүгээ хамаагүй л цутгаж орхидог. Харин энэ бүхнээс тодорхой хэмжээний химийн бодис ялгаран усанд амьдардаг амьд амьтадыг хүртэл хордуулж байна. Загас жараахай хүртэл тэсэлгүй  үхэж үргэдэж байхад гол мөрөн маань хэр л их тэвчих бол.

Манай орны гол мөрөн устаж байна, юугаа уух вэ? Хэмээн сүүлд нь гомдол гаргаж суух ч үнэндээ энэ бүхний буруутан бид өөрсдөө л юм. Өөрөө өөрийгөө шүүмжлэн, өөрөө өөртөө л гомдон сууж байгаа хэрэг. Гэвч энэ бүхэнд хамгийн их гомдох нэгэн нь байгаль эх дэлхий минь билээ. Эх дэлхий маань үр хүүхэдээ хайрлан, үр шимээ харамгүй хайрлаж байхад бид мөнх юм шиг санан, жаргалдаа хадуурч, хайр найргүй хандан, байгаль эхээ гомдоог өөрсдийнхөө ирээдүйг ч сүйтгэн баллаж байдаг ухамсаргүй улсууд юдаа.
Уг нь бид унасан газар, угаасан усаа ингэж хайр найргүй сүйтгэх нь байтугай, өөрсдийн нүдний цэцгий мэт хайрлан хамгаалэ үр хүүхэдээ ч үүнд сургах ёстой хүмүүс шүү дээ.
Та бүхэн эргээд нэг өнгөрсөнөө харж, тунгаан бодоод ирээдүйгээ төсөөлөөд үз. Ингээд харахаар бидний ирээдүй усгүй элсэн цөл, улаан шороо болчих юм гэж үү. Тэгвэл ирээдүй хойч маань л энэ бүх бидний тарьсан балгийг үүрэх болох нь ээ. Ингэхээр бид хойч үеэ өөрсдийн гараар мөхлийн хавцалруу түлхэж байгаагаа хэзээ ойлгох болж байна. Магадгүй хамгийн сүүлийн гол ширгэж дуусахад, хамгийн сүүлийн загас хатаж үхэхэд сая нэг ойлгох байх.
Тэнгис далай мэт цалгилан байдаг гол мөрнүүдийн маань
  Ундарч байсан ус нь
  Ундаа болохоо байж
  Урсаж байсан гол нь
         Шуугихаа байгаад уджээ
               Шумбаж тоглодог загас нь 
Сэлэх ч усгүй болж
      Сэлж нааддаг гол минь
               Шагай татам устай болжээ
Та алдаагаа засаж, үүргээ ухамсарлах цаг аль хэдийнэ иржээ. Бид алдаагаа одооноос ухамсарлаж, буруутай үйлдэлээ дахин давтахгүй байсанаар ирээдүйгээ аварч, тэр ч байтугай цэцэглүүлж ч чадна.
“ Ус бол чандмань эрдэнэ”
Бидний ирээдүй иргэн таны гарт.

9 comments:

  1. Сайн болжээ :), Өгүүлбэр бүрийн хоорондын утгын уялдааг сайн гаргаж өгчээ

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хэдэн ч жилийн дараа юм мэдэхгүй Блогоо гэнэт санаж орж ирэв кк

      Delete
  2. гоё болжээ

    ReplyDelete